Үйл явдал1 мин унших

А.Ариунзаяа: Гишүүдийн сахилга, хариуцлага дээшлүүлэх асуудлыг УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулья!

А.Ариунзаяа: Гишүүдийн сахилга, хариуцлага дээшлүүлэх асуудлыг УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулья!
Намын мөрийн хөтөлбөрт гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэд, сонгогчдын саналаар эгүүлэн татах эрх зүйн орчныг сайжруулна гэж бий
Миний хувьд ирц, сахилга хариуцлага нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Яагаад жагсаалтын гишүүдийг онцлон ёс зүй нэхэж, мөн намын байгууллагаас татах санал гаргах эрхтэй байх тухай асуулт асууж, хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Байнгын хороон дээр дэмжин санал өгсөн.
Ажлын хэсэг дээр засах боломжтой байх болов уу гэж үзсэн хэрэг...

Харин одоо хэлэлцүүлгийн явцад болон, мөн УИХ-ын даргатай албан бус байдлаар санал солилцсоны үндсэн Үндсэн хуулиар гишүүдийн бүрэн эрх хамгаалагдаж, мөн эгүүлэн татах заалтууд тов тодорхой байхад эгүүлэн татах үндэслэлийг өргөжүүлж байгаа нь хожим ҮХ-ийн зөрчил үүсгэх магадлалтай юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Сахилга, хариуцлага дээшлүүлэх асуудлыг УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулья. ҮХ-ийг зөрчихгүй байя гэж маргааш татгалзсан санал өгнө. Энэ нь Сахилга, хариуцлагаас ухарсан асуудал биш юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008