Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: Шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааны зардлыг ДНБ-ий НЭГ хувьд хэзээ хүргэх вэ?
УИХ-ын чуулганы /2026.04.16/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин асуулт асуулаа.
Шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааны зардлыг ДНБ нэг хувьд хүргэнэ. Суурь түвшин 0,11 . 2025 оны зорилтот түвшин 0.12 гэсэн ч хүрсэн түвшин 0 байсан. Дээр нь ААНОАТ-ын тухай хуулийн 22. 9.8 дээр Их дээд сургууль, ШУА судалгаа шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэгийг нэг хувийн татвартай холбоо чөлөөлөхөөр ийм заалт орсон боловч үүнтэй холбоотой журам нь одоо болтол гараагүй байгаа. Энэ журмыг хэзээ гарах вэ гэдгийг бас байнгын хорооны хуралдаанууд дээр асуугаад хариулт авч чадаагүй. Эдийн засгийн хөгжлийн яамхариулт өгнө үү? ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааны зардлыг ДНБ-ий нэг хувьд хүргэнэ гэсэн зорилтыг яаж хангахаар ажиллаж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







