Байр суурь2 мин унших
Д.Энхтүвшин: Эдийн засгийн эрх чөлөөний хууль яагаад татагдсан бэ
УИХ-ын чуулганы /2026.03.30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
“Өнөөдөр УИХ-ын чуулганаар ЗГ-аас өргөн барьсан 2 хуулийг татсан байгаа. нэгдүгээрт, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль. Хоёрдугаарт, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг татсан. Энэ хуулийг сайжруулах төлөвлөгөөтэй татав уу эсвэл өмнөх Ерөнхий сайдын шийдвэрээр эдгээр хуулийг татав уу. Энэ хоёр хууль Зөвшөөрлийн тухай хуультай нэлээн уялдана. Эдийн засагт төрийн оролцож байгаа хамгийн том хэлбэрүүдийн нэг бол Зөвшөөрлийн тухай хууль байгаа. Тэгээд Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй энэ хуулийн төсөлтэй ажлын хэсгийн ахалж байгаа хувьд зөвшөөрөл олгож байгаа 400 орчим зөвшөөрөл тус бүрээр нь ярилцсан. Тэгэхээр зөвшөөрөл олгогч байгууллагуудын хувьд хуулийг буруугаар хэрэглэдэг, дутуу, тайлбарладаг, хуульд шаардаагүй зүйлүүдийг шаарддаг зүйлс анзаарагдаж байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад цахимжуулах зайлшгүй шаардлагууд байгаа. ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ч гэсэн төрийн байгууллагуудаас зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулна гэж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яаман дээр болон лиценз.мн гэх мэт цахим платформ бий болчихсон байхад зарим яамд одоо болтол ашиглахгүй байна. Та Ерөнхий сайд болоод цахимжуулалт дээр яамдыг хэр шахах вэ? Хоёрдугаарт, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг өнөөдөр Хууль зүй болон Эдийн засгийн байнгын хороо хамтарсан байнгын хороогоор хэлэлцсэн. Үүн дээр нэг зорилт нь хувийн хэвшлийн нэмэгдэл өртгийн ДНБ-д эзлэх харьцааг зорилт түвшин 76,2 байсныг 2025 онд 77 болгоно гэх зорилт түвшин тавьсан боловч үүнийгээ суурь түвшнээсээ буулгаад 72,5 болгосон. Энэ нь нөгөө талаасаа2023 онд төсвийн ДНБ-ий 32-той тэнцэх байсан зардлыг тэнцэж байсан зардлыг шинэ ЗГ 38,3% болгож нэмэгдүүлж байсан. МАН-ын мөрийн хөтөлбөр дээр болохоор төсвийн зарлагыг ДНБ-ий 25 хувьд хүргэнэ гэж заачихсан байгаа. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ явах уу хэд хүргэж чадах вэ?” гэв.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан














