Байр суурь2 мин унших

Д.Рэгдэл: ШУ-ны Академи авлигаас ангид бүс болж чадсан, одоо боловсон хүчнээ дэмжчихэд өрсөлдөх чадвараа ахиулах бүрэн боломжтой

УИХ-ын чуулганы /2026.04.16/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл дараах байр суурийг илэрхийллээ.

Шууд асуултаа тавиад, араас нь тайлбар хэлье.

  1. Энэ хуулийн төсөл батлагдвал цаашдаа юу хийх ёстой вэ? Өөрөөр хэлбэл уг хуулийн төслөөр орж байгаа нэмэлт өөрчлөлтийг амьдруулахын тулд, ажил болгохын тулд газар дээр нь ажиллуулахын тулд ямар алхам хийх вэ?

  2. Эдийн засаг хөгжлийн яамнаас ЭША-ы цалинг нэмэгдүүлэх тооцоо судалгаа хийсэн бол хэд хүртэл нэмэхээр байна вэ?

Д.Рэгдэл: ШУ-ны Академи авлигаас ангид бүс болж чадсан, одоо боловсон хүчнээ дэмжчихэд өрсөлдөх чадвараа ахиулах бүрэн боломжтой

Өнөөдөр дэлхийн ДНБ-ий 2% шинжлэх ухаан, технологийн арга хэмжээнд зарцуулагдаж байгаа. Солонгос 5,3%, Израил 5%-ийг энэ салбартаа зориулдаг. Ази тив тун удахгүй 2,3%-аа эрдэм шинжилгээнийхээ ажилд зарцуулдаг болно. Манай улс 2026-2030 оны 5 жилийн үндсэн чиглэлээр ДНБ-ийхээ 2 хувьд гэсэн зорилт тавьсан. Үүнээс өмнө 2027 онд ДНБ-ийхээ 0.36%-аа шинжлэх ухаандаа өгнө гэсэн. Энэ бол мөн л боломжийн зорилго. Ноднин ДНБ-ийхээ 0,2% буюу 2025 онтой харьцуулахад 2 дахин нэмж оруулсан боловч төсөл батлагдахдаа 0.17 болж хасагдсан. Тэгэхээр 0.36-даа хүргэхийн тулд Сангийн яам болоод төсвийн байнгын хороо, ажлын хэсэгтэй нарийн нягталж, нягтарч ажиллах ёстой. Хэрвээ бид 2027 оны зорилгодоо хүрч чадвал ЭША-ы цалинг боломжийн хэмжээнд нэмж чадна.

Шинээр ажилд орж байгаа ЭША 1,7 сая төгрөгөөр цалинжиж байна. Олон улсын жишигтэй харьцуулахад дэндүү харамсмаар, дэндүү бага. Эрдэм шинжилгээний ажилтнууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, өөрийн санаачилгаар дотоод төсвийнхөө зардлын 50%-тай тэнцэх хэмжээний нэмэлт орлого олдог. Академийн хүрээлэнгүүдийг харахад дунджаар 30%-тай нь тэнцэхүйц орлого олоод үүгээрээ сайн ажилчдынхаа цалинг нэмдэг. Үүнийг албажуулж, энэ зорилтот хувь руу хүргэхгүй бол салбар хөгжихөд хэцүү. Гайгүй сайн хөрстэй салбар гэж хардаг. Академи авлигаас ангид бүс болж чадсан. Улс төрийн нөлөө шахаанаас ангид явж чадаж байгаа. Одоо чадалтай боловсон хүчнээ дэмжих нь чухал болоод байна. Ингэснээр өрсөлдөх чадвар сайжирна. Өрсөлдөх чадвараараа Азидаа 46, улс дотроо 19-өөс 20 дугаар байранд сүүлийн 5 жил тогтвортой явж байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

ШУ-ныг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012