Үйл явдал1 мин унших
Л.Соронзонболд: Олон нийтээс ирүүлсэн 170000 гаруй саналын дийлэнх нь татварын хувь хэмжээг бууруулахтай холбоотой байсныг харгалзаж хуулийн төсөлд тусгана
Сүүлийн 2 жилийн хугацаанд УИХ-аас татварын орчныг сайжруулах чиглэлээр олон ажлууд хийсэн. Энэ хүрээнд маш олон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Маш олон 170 гаруй мянган санал ирсэн. Эндээс 52% нь бол ерөөсөө л татварын хувь хэмжээг бууруулж өгөөч гэдэг санал ирсэн. 10% нь болохоор бол ер нь одоогийн татварын хууль тогтоомжийн ойлгомжгүй байдал нь ажил хэрэг явуулахад хүндрэлтэй байна гэдэг асуудлыг ярьсан. За тэгээд 20 гаруй хувь нь болохоор бол бүгдээрээ жигд шударга татвар төлдөг болъё оо гэсэн ийм саналыг тавьсан байсан. ЗГ-аас өргөн барьсан төсөл дээр ерөнхийдөө татварын хууль хувь хэмжээг бууруулахтай холбоотой санал харьцангуй бага байна ер нь ард иргэд ч тэр манай ажлын хэсэгт саналуудаа ирүүлсэн. Тийм учраас ерөнхийдөө 50 гаруй хувь нь татварын хувь хэмжээг бууруулаач ээ гэдэг санал тавиад байхад хувь хувь хэмжээ буурах санал орж ирэхгүй байгаа нь өөрөө учир дутагдалтай байна гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд бол үзэж байгаа.
Сэтгүүлч Б.Одончимэг

