Үйл явдал2 мин унших

“УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх нь” онлайн хэлэлцүүлэг эхэллээ

“УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх нь” онлайн хэлэлцүүлэг эхэллээ

Vip76.mn сайтын редакцаас  “Сайн засаглалыг бэхжүүлэхэд хөгжлийн гүүр болох” эрхэм зорилгын хүрээнд "Vip EXPERT" сэтгүүлийг 2020 оноос эрхлэн гаргаж, олон нийтэд хүргэж байна.

Манай редакцаас салбар, салбарын тулгамдсан асуудалд экспертүүдийн санал бодлыг уралдуулах “ОНЛАЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийн платформыг шинээр ашиглалтад орууллаа. Онлайн хэлэлцүүлэг нь тухайн асуудлыг шийдвэрлэх арга замуудыг салбарын экспертүүдийн оролцоотойгоор тодорхойлох зорилготой.

Хэлэлцүүлгийн үр дүнг  2026 оны 6 сард хэвлэгдэн гарах "Vip EXPERT" сэтгүүлд нийтэлж, шийдвэр гаргагчид болон экспертүүдийн гарт хүргэхээр ажиллаж байна. 

“УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх нь”  онлайн хэлэлцүүлэг эхэллээ.

Хэлэлцүүлэг 2026.04.20-2026.05.20-ны өдрийг хүртэл сарын хугацаанд онлайнаар явагдана.

Нийгэмд ёс зүйг хуульчлах нь зөв үү, буруу юу? Энэ талаарх мэтгэлцээн их өрнөж байна. Тэр дундаа “Ёс зүйг хуульчилж болдоггүй” гэх яриа улс төрийн тавцанд байнга гардаг. Тийм ч учраас Монгол Улсад УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг өнөөдрийг хүртэл голчлон ёс зүйн дүрмээр зохицуулж ирсэн.

Чуулганы болон байнгын, дэд, түр хороодын хуралдаанд оролцох дэг журмыг холбогдох хуулиар тодорхой хэмжээнд тогтоосон ч энэ нь хангалттай эсэх асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Ялангуяа төрийн бусад албан хаагчидтай харьцуулахад УИХ-ын гишүүдийн хариуцлагын тогтолцоо сул байгаа нь үнэн.

Өнөөгийн мөрдөж буй ёс зүйн хариуцлагын арга хэмжээ харьцангуй хөнгөнд тооцогддог. Тухайлбал, сануулах, уучлалт гуйхыг шаардах, цалингийн 20 хүртэл хувийг зургаан сар хүртэл хугацаанд хасах зэрэг гурван төрлийн л арга хэмжээ бий. Мэдээж одоогийн хууль, эрх зүйн хүрээнд шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломж байгаа. 

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг зөвхөн хувь хүний түвшинд авч үзэх нь хангалтгүй бөгөөд энэ нь улс төрийн намын институцийн чадавхтай салшгүй холбоотой өргөн хүрээний асуудал.  

Тэгвэл, таныг төлөөлж буй УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмууд, шийдэл нь юу байж болох вэ?

Салбарын экспертүүдийг энэ асуудалд саналаа дэвшүүлж, идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг урьж байна.

Хэлэлцүүлгийн үр дүн:

УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хяналт хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдана. Мөн  асуудлыг олон талаас нь авч үзэж, бодитой шийдэл, санал боловсруулах, улмаар улс төрийн намын төлөвшил, хариуцлага тод яригдана. Мөн төрийн  албан хаагч болон ирээдүйн улс төрчдийг соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллах, төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэгт  ач холбогдол үзүүлнэ гэж харж байна.

  • Экспертээр бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
  • Онлайн хэлэлцүүлэгт оролцох заавар авах бол ЭНД дарна уу 

   

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008