Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бэрхшээл нь юундаа байгааг тодруулдаг тогтолцоо руу шилжмээр байна!
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн нэгдсэн чуулганаар УИХ-ын асуулгын цаг болж өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун Ерөнхий сайд Н.Учралд дараах асуултыг тавьж, байр сууриа илэрхийлэв.
2024-2028 оны ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үйлдлийн чадамжийг олон улсын жишгээр үнэлнэ ээ гэдэг ийм төлөвлөгөө орсон байгаа. Яригдаад л бараг 10 жил болж байгаа. Ахиц гардаггүй. 2025 оны 12 сард миний бие өөрөө бүх яамдуудыг оролцуулаад, хэлэлцүүлэг хийсэн. Гурван яаманд замын зураглалыг нь гаргаж өгсөн. Яаж хийхийг нь заагаад тайлбарлаад олон улсынх нь хүмүүсийг авчраад эхлүүлээч гэсэн. 2026 онд Гэр бүлийн яам үүн дээр илүү манлайлаад, Эрүүл мэнд, Боловсролын яам оролцоод, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ яг хөгжлийн бэрхшээл нь юундаа байгаа юм бэ гэдгийг нь тодруулдаг тогтолцоо руу шилжмээр байна.
Үүн дээр ажил ямар шатандаа явж байна. гаа талаар мэдээлэл хүсэж байна. Хоёр, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүнд өвчний дараа эмнэлгээс гараад эхний 6 сар очих газар ерөөсөө байхгүй. Сувиллууд амь нас нь эрсдэлтэй гээд хүлээн авдаггүй. Энэ хүмүүсийн очих газар хэрэгтэй байна. Уг нь 5 жилийн төлөвлөгөөнд сэргээн засах, тусламж үйлчилгээг олшруулна гээд ярьчхаад байгаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
