Үйл явдал2 мин унших

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан: Колонкуудад түшиглэн ОО барина. ОО-ын асуудлыг жижиг гэдэг ч жуулчдад хамгийн хэрэгцээтэй зүйл!

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан: Колонкуудад түшиглэн ОО барина. ОО-ын асуудлыг жижиг гэдэг ч жуулчдад хамгийн хэрэгцээтэй зүйл!
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлангаас цаг үеийн асуудлаар тодруулж байна. Тэрбээр дараах мэдээллийг өглөө.

“Барилга байшин, камераа сайжруулах, зочид буудал барих гэсэн ийм чиглэлүүдээр олгож байгаа. Хүртээмж их бага юм.Тухайлбал 2700 жуулчны компани зээл авъя гэсэн байна. Түүнээс 100 гарууд нь л өгөх юм байна лээ. Энэ жил Монгол Улсад 3 том дэлхийн аялал жуулчлалыг татсан арга хэмжээ болно. Нүүдэлчин, дэлхийн адууны өдөр, Коп 17 гэх мэт. 00-ийн асуудал их ярьдаг. 00 ярихлаар жижигхэн юм ярилаа гээд зарим хүмүүс загнаад байгаа. Гэхдээ бид 00 асуудлаа шийдэж чадахгүй 30 жил болчихсон. Энэ жил бид яамнаас санхүүжилт гаргаад хувийн компаниудтай ярьж байгаад зам дагуу байрлалтай бензин колонкуудтай хамтарч ажиллана. Тэнд мини 00 бий болгож, 100км тутамд нэг колонктой хамтарч ажиллах байдлаар ажил явна. Ингэснээр Монголд ирж байгаа гадаадын жуулчид хамгийн хүнд асуудал нь 00 шүү дээ. 

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан: Колонкуудад түшиглэн ОО барина. ОО-ын асуудлыг жижиг гэдэг ч жуулчдад хамгийн хэрэгцээтэй зүйл!

Дээр 3 том музей ашиглалтад орж байна. Ирэх жил байгалийн түүхийн музей буюу динозаврын асар том заалттай музей юм. Монгол Улсын Археологийн угсаатны зүйн музей Төв аймагт ашиглалтад орох гэж байгаа. Соёл, спортын салбарын ажилчдын цалин яг үнэндээ хэцүү байгаа шүү дээ. Багш, эмч нарын цалин соёлын ажилтны цалин 2 чинь өндөр нам хүүхэд шиг болчхоод байна. Ирээдүйд энэ асуудлаар ЗГ шийдвэрээ гаргах байх. Гэхдээ төсөв маш маш хүнд байгаа. Эмч, Багш нарын цалин дээр буруу тооцоо хийснээс болж төсвийн ачааллаас нэмэгдчихсэн байгаа. Нэгэнт амласан цалингаа бол өгөх ёстой. Ирээдүйд төсвийн тодотгол хийвэл энэ асуудлыг авч үзэх байх. Гуравдугаарт, дэлхийн бүх нийслэлд тийм тойрог хурдан зам байдаг. Хэзээ нэгэн цагт манай улс тойрог хурдан замтай болох ёстой. Гадуур яригдаад байгаа хууль хяналтын болгон яригдаж байгаа асуудлыг цэгцэлтэл бол зогсоох нь зөв. Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байна” гэв.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Аялал жуулчлалХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014