Үйл явдал2 мин унших
Н.Батсүмбэрэл: Аялал жуулчлалын салбарт ирүүлсэн зээлийн хүсэлтийн нийт хэмжээ 2.3 их наяд төгрөгт хүрч, олгох боломжит эх үүсвэрээс 9.2 дахин давлаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Улсын Их Хурлын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны өчигдрийн (2026.04.15) хуралдаанаар аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны дарга Н.Батсүмбэрэл дэгийн дагуу ирц болон хэлэлцэх асуудлыг танилцуулав.
Аялал жуулчлалын салбар бол Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл, экспортын гол тулгуурын нэг мөн.
Тиймээс 2026 онд тус салбарыг бодитоор дэмжих зорилгоор 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын салбарт ирүүлсэн зээлийн хүсэлтийн нийт хэмжээ 2.3 их наяд төгрөгт хүрч, олгох боломжит эх үүсвэрээс 9.2 дахин давсан байна.
Энэ нь тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн идэвх нэмэгдэж, хөрөнгө оруулалтын бодит хэрэгцээ өндөр байгааг харуулж байна.

Мөн орон нутгаас ирүүлсэн зээлийн эрэлт Улаанбаатар хотоос 2.3 дахин өндөр байгаа нь бүсчилсэн хөгжлийг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох, эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх чухал боломж болж байна.
Хөнгөлөлттэй зээл нь зөвхөн зочид буудал, жуулчны баазаараар хязгаарлагдахгүй. Харин аялал жуулчлалын салбарын суурь дэд бүтэц, хүртээмж, үйлчилгээний чанарыг бүхэлд нь дэмжихэд чиглэж байна.
Тухайлбал: