Үйл явдал1 мин унших
Уулзвар бүсийн Математикийн олимпиад 26 дахь жилдээ боллоо

1996 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа МУБИС-ийн профессор, зөвлөх багш С.Энхбаатарын нэрэмжит Уулзвар бүсийн Математикийн олимпиад 26 дахь удаагаа Булган аймгийн Рашаант суманд эхэлжээ.
Гурван аравны турш үргэлжилж, оюун ухааны сорилго, нөхөрлөлийн гүүр болсоор ирсэн энэхүү олимпиад бол зөвхөн Рашаант сумын төдийгүй манай аймгийн боловсролын салбарын бахархалт арга хэмжээ юм. Энэ жил Булган аймгийн сургуулиудаас гадна Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор зэрэг аймгийн 22 сургуулийн 700 гаруй математикч 100 гаруй багц медалийн төлөө өрсөлдөхөөр түүхт Рашаант сумыг зорин иржээ.


Өөрийн оюуныг хөгжүүлэн математикийн шинжлэх ухааныг шимтэн сонирхдог сурагч бүр ирээдүйн инженер, эрдэмтэн, улс орныхоо хөгжлийг түүчээлэх оюунлаг иргэд байх болно гэдэгт би бүрнээ итгэдэг. Мөн 30 жилийн түүхтэй энэхүү олимпиадыг амжилттай зохион байгуулж буй үе үеийн зохион байгуулагчид болон Рашаант сумынхандаа гүн талархал илэрхийлье. Ухаан бодол нь тунгалаг байж, бодлого бүрээ зөв оновчтой бодон сэтгэлгээний цар хүрээгээ гайхуулж амжилт дүүрэн оролцохыг бүх оролцогчиддоо хүсэн ерөөе.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн





