Үйл явдал2 мин унших

SPD намын дэргэдэх Фридрих Эбертын сангийн урилгаар ажиллаад ирлээ

SPD намын дэргэдэх Фридрих Эбертын сангийн урилгаар ажиллаад ирлээ

Германы Социал-Демократ нам, Монгол Ардын нам хамтран ажиллаж ирсэн түүх арвинтай, албан ёсоор хамтран ажиллах гэрээ үсэглээд ч хэдэн жил өнгөрч буй. SPD намын дэргэдэх Фридрих Эбертын сангийн урилгаар энэ долоо хоногийн Чуулганы хуралдаангүй өдрүүдэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын албан айлчлалын баг бүрэлдэхүүнд орж ажиллаад ирлээ.

Бид Канцлер асан Олаф Шолц, Мартин Шулц Фридрих Эбертын сангийн ерөнхийлөгч, газрын дарга, удирдлагууд, Социал-Демократ намын удирдлага, Бундестаг дахь Бүлгийн удирдлага, Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг олон газар, хүмүүстэй богино хугацаанд үр дүнтэй уулзаад ирсэн. Миний хувьд Германд 1997-2005 оны хооронд 8 жил амьдарч, сурснаас гадна 2015 онд ФЭС-ийн залуу улс төрчдийг бэлтгэх Зуны академид мөн хамрагдаж байсан. Германтай холбоотой ажлуудад аль болох оролцоотой байхыг хичээдэг, Парламент дахь Монгол-Германы Найрамдлын бүлгийн дэд дарга юм.

SPD намын дэргэдэх Фридрих Эбертын сангийн урилгаар ажиллаад ирлээ

Ханноверийн Их сургуулийн Улс төрийн тэнхимд (би улс төр, нийгэм судлал, түхийн ухааны магистр зэрэг хамгаалсан) багшилж байсан профессор Фэстэр гэж хүний гараар одоогийн Германы улс төр, тэр дотроо Социал Демократ намын удирдлагад ажиллаж байгаа олон хүн орсон байдаг.

SPD намын дарга, одоо Шадар сайд Ларс Клингбайл, Бундестагийн гишүүн Аддис Ахметович, Залуучуудын Холбоо Юзос-ын Дэд Ерөнхийлөгч Лассэ Рэбин бид нэг профессорын шавь нар. Өөр өөр цагт Монголд ирж байсан, нэг сургуулийнх гэдгээ мэдээд Дэлхий нээрэн л бөөрөнхий, мөн жижиг юм аа гэж байж билээ.

SPD намын дэргэдэх Фридрих Эбертын сангийн урилгаар ажиллаад ирлээ

ФЭС-ийн Ази, номхон далайн бүс хариуцсан захирал Мирко Гюнтер олон удаа Монголд ирж байсан, нэг жилийн дотор бүр 30 кг жин хаячихсан (юун миний 5 кг) байна. Энэ жил хоёр улсын төрийн өндөр айлчлалууд хүлээгдэж байна. Улс төр, нийгмийн нөхцөл байдал, үнийн өсөлт, дайны дам нөлөөлөл, нийгмийн бухимдал, зохицуулалтгүй цахим орчин, намын үнэт зүйл, үзэл санааны орчин цагийн ойлголт, update хийх буюу өөрчлөх, шинэчлэх хэрэгцээ шаардлага, эмэгтэй улс төрчдөд тулгамддаг асуудал яг адил байна… Нийгмийн баримжаат төр өнөө цагт юунд илүү анхаарах ёстой вэ гэдгийг хамтдаа тодорхойлох цаг юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гадаад харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009