Үйл явдал1 мин унших
Баяндун сумын Ардчилсан Намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа

Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл, Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ө.Шижир, Дорнод аймгийн Ардчилсан Намын дарга Э.Төмөрбаатар нар Дорнод аймгийн Баяндун сумын Ардчилсан Намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.

Уулзалтыг нээж намын дарга О.Цогтгэрэл хэлсэн үгэндээ “Ардын ам засагласан 10 жилийн хугацаанд ардын амьдрал уруудаж, дарга нарын тансаглал хэтэрч, Монголд авлига, хулгай л цэцэглэн хөгжснөөс өөр юу ч өөдлөн дээшилсэнгүй. Төрийн нууц нэрийн доор хулгай, худлыг энгийн хэм хэмжээ болтол эрх баригчид дэлгэрүүлжээ. Ардчилсан Нам Цагаан морин жилд эхлүүлсэн ардчилал, эрх чөлөөний үйл хэргээ гал морин жилд өртөөлүүлж төр нь хулгайчтайгаа хамтарсан мафижсан 10 жилийг засах болно” гэв.

Түүнчлэн “Ардчиллын шинэ тэмүүллийн суурь нь шударга ёс юм. Шударга ёс бол эрх мэдлийн тэнцвэр. Тиймээс давхар ялалтуудыг байгуулж “Шинэ Монгол”-ыг бүтээж иргэн төвтэй, шударга ёсонд тулгуурласан, хариуцлагатай засаглалыг хамтдаа байгуулна” хэмээв.
Эх сурвалж:
АН-ын бүлэг