Үйл явдал1 мин унших
"Зоригтон-3" эрчимжүүлсэн хөтөлбөр амжилттай болж өндөрлөлөө

"Зоригтон-3" эрчимжүүлсэн хөтөлбөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 2 өдрийн турш амжилттай үргэлжилж, оролцогч залуус маань "Зоригтон" батламжаа гардан авлаа.
Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болон батламж гардуулах ёслолд Хүрээлэнгийн удирдлагууд
Ч.Лодойсамбуу (УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн)
Ш.Бямбасүрэн (УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн)
Б.Батзаяа (Удирдах зөвлөлийн гишүүн)
Б.Төрбат (Удирдах зөвлөлийн гишүүн)
Д.Өлзий-Эрдэнэ (Удирдах зөвлөлийн гишүүн)
Д.Хишгээ (Зориг ардчиллын хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал) нар оролцов.

Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл хүрэлцэн ирж, оролцогч залууст маань халуун баяр хүргэж, онцгойлон мэндчилгээ дэвшүүлсэн нь хөтөлбөрийн маань хүндтэй мөчүүдийн нэг байлаа.
