Үйл явдал1 мин унших

Увс аймгийн залуустай чөлөөт уулзалт хийлээ

Увс аймгийн залуустай чөлөөт уулзалт хийлээ

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн нар Увс аймагт ажиллах үеэрээ /2026.06.15/ орон нутгийн залуучуудтай чөлөөт уулзалт хийлээ.

Тус уулзалтад Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт оролцож, намын бодлого, шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, өөрийн байр сууриа илэрхийлэв.

Уулзалтын үеэр залуучуудын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, бизнес эрхлэх боломж, орон нутагт тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн асуудлуудын талаар нээлттэй ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Мөн Ардчилсан намын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилт, залуучуудын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, залуусын сонирхсон асуултад хариулсан юм.

Увс аймгийн залуустай чөлөөт уулзалт хийлээ
Увс аймгийн залуустай чөлөөт уулзалт хийлээ
Увс аймгийн залуустай чөлөөт уулзалт хийлээ

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009