Үйл явдал1 мин унших
Оюу толгойн ЗЭЭЛИЙН ХҮҮД 1,8 их наяд төгрөг буюу бараг 100 сургууль барихтай тэнцэх мөнгө төлнө!

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг Засгийн газраас улирал тутамд ард түмэндээ нээлттэй танилцуулах үүрэгтэй гэдгийг сануулсаар байгаа.
Тэрээр, “Оюутолгойтой холбоотой УИХ-ын 120 дугаар тогтоол батлагдсанаас хойш 4 сарын хугацаанд зээлийн хүүд 1,8 их наяд төгрөг төлөхөөр болсон. Одоо бид энэ тогтоол хэрэгжих ёстой гэж шийдэл нэхэж байгаа юм. Өнгөрсөн 4 сарын хугацаанд өдөрт 15 тэрбум төгрөгийн хүү тооцогдож байгаа бол 1,8 их наяд төгрөгийн зээлийн хүү тооцогдсон байна. Үүнийг бид хэзээ ч мартаж болохгүй. Байнга сануулсаар байх болно” хэмээн мэдээллээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

