Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: Манайд үйлчилгээ үзүүлэх болсон нисдэг тэрэгний буух талбайг нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хуулийн Шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Хуулийн төсөлд улсын агаарын тээврийн хөлгийн засвар үйлчилгээний үйлчилгээг зөвхөн цэргийн байгууллага хийнэ. Улсын нисэхийн нисгэгчийг зөвхөн цэргийн байгууллагын бүтцэд бэлтгэнэ гэж заасан байна. Олон улсын туршлагаар харахад жишээ нь засвар үйлчилгээний тодорхой хэсгүүд хувийн хэвшлээр хийлгэх талаар байдаг, БХЯ-ны зөвшөөрөл гэрээ хийсний үндсэн дээр шилжүүлж болдог. Сургалтын модулиудыг хувийн компаниуд бас гүйцэтгэдэг. Хуулиар бүх зүйлийг яам өөр дээрээ авчихаар төрийн зардал нэмэгдэх эрсдэл байгаа. Зарим ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болох орон зай бий юу?
Сэтгүүлч Ц.Соёлмаа







