Үйл явдал1 мин унших

Соёл, аялал жуулчлалын уялдаа-салбарын шинэ бодлогын тэргүүлэх чиглэл

Соёл, аялал жуулчлалын уялдаа-салбарын шинэ бодлогын тэргүүлэх чиглэл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан яамны харьяа музей, номын сан, судалгааны байгууллагуудын удирдлагуудтай хамтран салбарын тулгамдсан асуудал, цаашдын бодлогын шийдлүүдийг тодорхойллоо.

Соёл, аялал жуулчлалын уялдаа-салбарын шинэ бодлогын тэргүүлэх чиглэл

Гол чиглэлүүд

1. Соёлын өвийг аялал жуулчлалтай нягт уялдуулна

Үндэсний өв, түүхэн дурсгал, музейг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, гадаад зах зээлд, тэр дундаа Зүүн өмнөд Азийн чиглэлд идэвхтэй сурталчилна.

2. Соёлын өвийг хамгаалах сан байгуулна

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлнэ.

3. Эрх зүйн орчны шинэчлэл

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийг батлуулах;

Соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

4. Үндэсний соён гэгээрүүлэх аян

330 сумыг хамруулсан өргөн хүрээний хөтөлбөр хэрэгжүүлнэ

5. Менежмент, санхүүгийн чадавх

Байгууллагуудын өөрийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, тогтвортой үйл ажиллагааны нөхцөлийг бүрдүүлнэ.

Мөн соёлын дурсгалт барилга, музейн сэргээн засварлалт, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхэд анхаарна. Цаашид соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулж, аялал жуулчлалыг тэлэн, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж ажиллана.

Соёл, аялал жуулчлалын уялдаа-салбарын шинэ бодлогын тэргүүлэх чиглэл

Урлагийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020
  3. 2019
  4. 2018