#Коммент2 мин унших

О.Батнайрамдал: Оюу Толгой компани алдаатай мэдээллээ залруулж, олон нийтээс уучлал хүсэх ёстой!

О.Батнайрамдал: Оюу Толгой компани алдаатай мэдээллээ залруулж, олон нийтээс уучлал хүсэх ёстой!

Монголчуудыг Оюу Толгойтой холбоотой олон чухал мэдээллийн учир, начрыг мэдэхэд О.Батнайрамдал гишүүн чухал нөлөө үзүүлж байгаа. Тэрээр өдөр бүр УИХ-ын 120-р тогтоолыг хэрэгжүүлэхийг Засгийн газарт сануулж, ярьж байгааг бид ч мартах ёсгүй. Тэрээр энэ удаа мөн л нэг чухал мэдээллийг олон нийтэд хүргэлээ. 

Оюу Толгой компаниас өнгөрсөн 7 хоногт олон нийтэд нээлттэй санхүүгийн мэдээлэл тавьсан. Үүн дотор алдаатай, ташаа мэдээ гарчээ гэж УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээллээ. Оюу толгойн 2026 оны эхний улирлын  мэдээлэл ОТ-н вебсайт дээр тавигдсан. Гэтэл 2025 оны 4 дүгээр улиралын дүнг, 2025 оны нийт дүнг тавьчихсан ташаа, алдаатай мэдээлэл олон нийтэд хүрчээ.

Энэ мэдээллийг  тулгаж, нягтлахад амархан. Толгой компани болох Рио Тинто компани Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй олон нийтийн компани учраас улирал бүр санхүүгийн мэдээллээ гаргаж, хөрөнгө оруулагчдаа тайлагнадаг үүрэгтэй. Иймээс Рио Тинто компанийн вебсайт дээр Оюутолгой компанийн бүх мэдээлэл байгаа. Гэтэл энд буй мэдээлэл Монголын талд гаргаж тавьсан мэдээлэл 2 зөрүүтэй байна. Ийм алдаатай мэдээлэл олон нийтэд хэрхэвч хүргэж болохгүй.

Намайг банкирээр Ньюйоркт Сиднейд ажиллаж байхад олон нийтэд ийм алдаатай мэдээлэл хүрч байсан тохиолдол байхгүй. Энэ алдаа өнөөдөр гарч байгаа юм биш. Оюу толгой компани 16 жилийн турш Монголын талд мэдээллээ өгөхгүй, нууцалдаг байсан.  Сонсголоор тус компани Туркойс Хилл гэх Америк болон Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани  техникийн тайлан дээрээ алт, зэс, мөнгөнөөс гадна молибденум гэж  бүртгэгддэг байсан. Харин  Монголын талд буй  манай эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталсан техникийн тайлан дээр молибденум ерөөсөө байгаагүй. Ийм зөрөөтэй мэдээлэл Хянан шалгах түр хорооны баримтын хүрээнд  гарч ирсэн.  Цаашдаа ийм асуудлыг гаргамааргүй байна. Үүнийг хүлээн зөвшөөрмөөргүй байна.

Энэ компани Монголын тал гэлтгүй, хөрөнгө оруулагчдаа зөв мэдээллээ өгөх нь хуулиар, компанийн дүрмээр хүлээсэн үүрэг. Оюу толгой компани  энэ мэдээллээ залруулж албан ёсоор монголчуудаас, ард түмний өмчийн эзэмшигчдээс албан ёсоор уучлалт гуйх ёстой. 

Оюу толгойтой холбоотой 34 хувь эзэмшсэн нь алдаа байсан мэтээр олон нийтийг төөрөгдүүлэхээ болих хэрэгтэй. Энэ 34 хувийг бид нар эзэмшээгүй байсан бол тайлан авч чадахгүй.  Энэ бол алдаа биш. Өнөөдөр 3,5 сая иргэн Оюу толгойн талаар маш сайн мэдээлэлтэй болсон. Үнэн худлыг ялгаж чадна.Шинэ томилогдсон гүйцэтгэх захирал ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй.

О.Батнайрамдал: Оюу Толгой компани алдаатай мэдээллээ залруулж, олон нийтээс уучлал хүсэх ёстой!

Энэ 2 сарын дотор төөртөө тавьсан онц, сайн дүгнэлт чинь алдаатай мэдээллээр эхэлж байна. Дараагийн удаа ийм алдааг статистикийн алдаа  гэж  өнгөрөөхгүй. Мөн УИХ-ын 120 дугаар тогтоолыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй.Өдөр бүр 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү ОТ-гоос Рио Тинто төлөгдөж байгаа гэдгийг хэзээ ч  мартаж болохгүй!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009