Үйл явдал1 мин унших

Гэр бүлийн хуулийг амьдралд нийцүүлэх цаг болсон

Гэр бүлийн хуулийг амьдралд нийцүүлэх цаг болсон
Гэр бүл бол нийгмийн тогтвортой байдлын анхдагч суурь.
Тиймээс түүнийг хамгаалах хууль ч бодит амьдралд нийцсэн, ялгамжгүй, тодорхой байх ёстой.
Одоогийн мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш нийгмийн харилцаа эрс өөрчлөгдөж, гэрлэлт, гэрлэлт дуусгавар болох, хүүхдийн эрх ашиг, асран хамгаалалт, эд хөрөнгийн харилцаа зэрэг асуудал илүү өргөн, нарийн хүрээг хамрах болсон.
Гэвч эдгээрээс үүсэх зарим харилцаа, үр дагаврыг хуульд тодорхой зохицуулж чадаагүйгээс ялангуяа хүүхдийн эрх их зөрчигдөж байна
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг амьдралд нийцүүлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх зорилт тавьж байна.
Үүнд гэрлэлт, түүний дуусгавар болох, тэжээн тэтгэх, асран хамгаалах, хүүхэд үрчлэх, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэгтэй холбоотой бүхий л харилцаанууд багтаж байна.
Олон жил яригдсан энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцэн батлахад шуурхайлж ажиллахыг холбогдох ажлын хэсэгт үүрэг болголоо.

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008