Үйл явдал2 мин унших
Гадаад харилцаа, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамУулзалтын үеэр Монгол Улсын зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх, эх орноо гадаадад сурталчлах, олон улсын тавцанд улсын нэр хүндийг бэхжүүлэхэд хоёр яамны уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг талууд онцлов.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан: “Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай тохиолдолд шуурхай холбогдон, гадаад харилцаанд нэг цонхны бодлогыг баримтлах нь зүйтэй” хэмээн онцолж, соёл, спорт, аялал жуулчлалын салбар нь, бүх яамдуудтай уялдаа холбоотой ажилладгийн хүрээнд бүтээлч, ажил хэрэгч санал санаачилгыг идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Талууд Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж буйг онцолж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад анхаарах, “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Дэлхийн экспо зэрэг олон улсын томоохон арга хэмжээнд Монгол Улсын оролцоог өндөр түвшинд хангах, гадаад харилцаа, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын чиглэлээр хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал нэгдлээ.
