#Ажлын хэсэг1 мин унших
Тамхины хяналтын тухай хуулийн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахална

77 гишүүний хамтран санаачилсан Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдсэнээс хойш 5 сар болсны эцэст хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Чинбүрэн томилогдсоноор гацаанаасаа гарч байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ХХААХҮ-ийн сайдаар томилогдсоны улмаас тус Ажлын хэсэг хуралдаагүй байв.
Энэ хуулийг яаралтай хэлэлцэн батлахгүй бол олон хүүхэд шинээр тамхинд орж, эрүүл мэндээрээ хохирч буй тул аав, ээжүүд нэн даруй баталж өгөхийг шаардсаар байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн






