#Ажлын хэсэг2 мин унших
Тамхины хяналтын тухай хуулийн шинэчлэлийн төслийг олон талын оролцоотойгоор хэлэлцэж байна

Одоохон...
#Ажлын хэсэг2 мин унших

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2026.06.13/ болж байна.
Төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг 60 гаруй төлөөлөгч оролцож, хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт болон цаашид тусгах шаардлагатай асуудлуудаар санал солилцож байна.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Тамхины хяналтын тухай хууль нь ажлын байр, сургууль, эмнэлэг, олон нийтийн газруудад тамхи татахыг хязгаарлаж, тамхигүй орчны соёлыг төлөвшүүлэхэд бодит үр дүнгээ өгснийг онцлох нь зүйтэй.

Гэвч хууль батлагдсанаас хойш электрон тамхи, вэйп, халаадаг тамхи зэрэг никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүн зах зээлд эрчимтэй нэвтэрч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улсын 13-17 насны хүүхдүүдийн бараг дөрөвний нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа нь шинэ зохицуулалт шаардсан тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Тиймээс энэ удаагийн хуулийн төслийн шинэчлэл нь аливаа бүтээгдэхүүнтэй тэмцэх бус, харин тамхидалтын эрсдэлээс иргэдээ, ялангуяа хүүхэд, залуучуудаа хамгаалах, шинжлэх ухаанд суурилсан бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Монгол Улс өнөөдөр тамхины хэрэглээ өндөр орнуудын нэг хэвээр байна. Насанд хүрсэн хүн амын 21 гаруй хувь нь тамхи татдаг, эрэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт 37 хувиас давсан байна.
Олон улсын үнэлгээнээс харахад Монгол Улсад тамхины үнэ хамгийн багатай орнуудын нэг хэвээр, татварын бодлого нь хэрэглээг бууруулах хэмжээнд хүрээгүй, олон улсын жишигтэй харьцуулахад харьцангуй хүртээмжтэй хэвээр байна.
Өнөөдрийн уулзалт шинжлэх ухаанд суурилсан, ирээдүйгээ харсан, олон талын оролцоог хангасан, хүүхэд, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын оновчтой шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна

