#Ажлын хэсэг1 мин унших
Гаалийн төв лабораторид ажиллаж, тамхины найрлага, никотины агууламжийн хяналттай танилцлаа

Одоохон...
#Ажлын хэсэг1 мин унших

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2026.06.10/Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид ажиллаж, Монгол Улсад импортлогдон орж ирж буй янжуур болон электрон тамхины найрлага, никотины агууламж, чанар, аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагаатай танилцлаа.
Ажлын үеэр лабораторийн шинжилгээний хүчин чадал, олон улсын стандартын дагуу тамхины бүтээгдэхүүнд хийгдэж буй хяналт, шинжилгээний аргачлалыг газар дээр нь үзэж танилцав.

Тус лабораторид янжуур тамхины хорт бодисын агууламж болон электрон тамхины шингэн дэх никотины хэмжээг нарийвчлан тодорхойлох боломжтой бөгөөд Монгол Улсад цорын ганц байдаг “тамхи татагч машин”-аар шинжилгээ хийдэг байна.
Мөн электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа өнөө үед никотины агууламж, донтох эрсдэл, өсвөр үеийнхний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар мэргэжилтнүүдтэй санал солилцож, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход шаардлагатай зохицуулалтын асуудлуудыг хэлэлцлээ.

Ажлын хэсэг цаашид тамхи болон электрон тамхины бүтээгдэхүүний хяналт, зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллах болно.

