Байр суурь2 мин унших
Ж.Галбадрах: Тамхины хор уршгийг багш нар хэлж ярихаас гадна эцэг эхчүүдэд ойлгуулах нь хамгаас чухал байна
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг, саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Миний хувьд сургуулийн багш хүн. Vape буюу электрон тамхи татаж байгаа асуудал бол хүмүүжил, төлөвшлийн хүрээнд маш ноцтой асуудал болчхоод байгаа. Өөрөөр хэлбэл гамшиг болчхоод байна.
Үүнийг давахын тулд багш нар маш их цаг зарцуулдаг. Ариун цэврийн өрөөг отож зогсох, цүнх савыг нь уудлахаас эхэлнэ. Хор уршгийг нь мэдээд байдаг.
Гэтэл хүүхдүүдийн дунд давалгаалж, моод болоод нэгнийгээ уруу татаад байгаа. Хор хөнөөлийг нь хүүхдүүдэд ойлгуулж хүргэх нь маш чухал байна. Багш нар тодорхой хэмжээнд ярьж байгаа ч далайцтай хүрэхгүй байна уу гэж харж байна. Хүүхдүүд шохоорхоод яваад байгаа. Энэ бол цагаа олсон хууль.
2030 он гэхэд тамхидалтыг 30 хувь бууруулах том зорилт тавьж. Гэтэл бид 2020-2025 оныг харахад хэд дахин өссөн үзүүлэлт харагдаж байна. Өссөөр ирсэн үзүүлэлтийг бууруулна гэхээр маш бодитой арга хэмжээнүүдийг төлөвлөх хэрэгтэй гэж бодож байна.
Татварын нэмэгдлээс бий болох орлогыг хэрэгтэй зүйлд зарцуулж байгаа гэдэг талаас нь ойлгуулах, хичээлээс гадуурх цагаа зөв зохистой өнгөрүүлэх буюу спортын дугуйлан секц, боловсролын төвүүдийг дүүрэг, аймгийн төвүүдэд барьж байгуулах зэрэг эерэг талын сурталчилгааг сайж хийж, зарцуулалтыг ил тод байлгаж гэмээ нь үр дүнгээ өгнө. Аль аль талаасаа соён гэгээрүүлэх ажил их чухал гэж бодож байна.