Байр суурь2 мин унших
Н.Алтаншагай: Эрх ашиг нь хөндөгдөөд байгаа нөхдөд хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал ямар ч хамаа алга!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай дараах байр суурийг илэрхийлж, Ажлыг хэсгээс тодруулга авлаа.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа. Тамхидалт болон өсвөр насныхны эрүүл мэндийг хамгаалах зохицуулалт бүхий хуулийн төсөл өргөн баригдсан. Электрон тамхины хэрэглээ сүүлийн үед ихэссэн. Амт, үнэрээс шалтгаалаад хүүхдүүдийн хэрэглээ ихсэж, дам нөлөөллөөр ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд энэ түгээмэл болчихоод байна. Электрон тамхийг цахилгаан хэрэгсэл ангиллаар гаалиар нэвтэрдэг болохыг хуулийн танилцуулгад дурдсан байна. Мөн электрон тамхины шингэн бүх төрлийн тамхины төхөөрөмж, дагалдах эд ангид онцгой албан татвар ноогдуулах, татварыг өсгөх зохицуулалтыг тусгасан байгаа. Тамхины татварыг нэмэгдүүлэх нь тамхидалтай тэмцэх үндсэн аргуудын нэг гэж үзэж байгаа юм. Хуулийн төсөлд татварыг нэмэгдүүлэх талаар хэрхэн тусгасан бэ? Бид томоохон бодлого гаргаж явахгүй бол олон жил энэ тамхины тухай хууль лоббинд орж хойш тавигдсаар ирсэн. Шинэ тутам үүсэж байгаа энэ харилцаанд, электрон тамхинд ямар зохицуулалтууд хийх вэ?
Төсөл өргөн барьснаас хойш хууль санаачлагч руу маш их дайрч байгаа юм. Илт. Мэдээллийг мушгин гуйвуулж хөөргөний тамхи, хамрын тамхи болгоод, суртал ухуулгыг нь олон нутгийн сүлжээнд явуулаад хуулийг өргөн барьсан алгын чинээ эмэгтэй рүү бүгд сүрэглэн дайрч байгаа. Үүнийг зориуд санаатай хийгээд байна. Энэ тамхиныхны лобби гэдэг нь л байх. Эрх ашиг нь хөндөгдөөд байгаа учраас л ингэж байгаа юм. Энэ нөхдүүдэд ашиг л хэрэгтэй байгаа юм. Монголын иргэдийн, хүүхдийн эрүүл мэндийн асуудал ямар ч хамаа алга! Төр байгаа бол зохицуулалтаа хийж хамгаалж өгөх ёстой.
Олон нийтийн газарт утаат тамхи татахыг хориглосон хуультай. Сүүлийн үед электрон тамхи болон уурын тамхины хэрэглээ хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлж байгаа тул адилхан хориглолтод оруулаач ээ! 3. Электрон тамхины сав, баглаа боодод анхаарч зураг бичиг тавих заалт тусгасан уу? Хууль санаачлагчид шинжлэх ухааны хувьд хорт нөлөөтэй гэж байхад нөгөө талд бизнесийнхэн бараг л хоргүй гээд байгаа. Бодит шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт нь юу вэ?