Байр суурь2 мин унших
Б.Түвшин: Никотинд онцгой албан татвар тусгайлан ногдуулдаг болох нь зөв
УИХ-ын чуулганы /2026.06.25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Б.Түвшин дараах байр суурийг илэрхийлж, Ажлыг хэсгээс тодруулга авлаа.
Онцгой татварын энэ хувилбарыг хэлбэрийг дэмжиж байгаа. Евразийн хэлэлцээрээр гаалийн татвар ногдуулах дүнтэй тэнцэх хэмжээний онцгой албан татварыг тогтоож байгаа. Тэгэхээр улсын төсвийн орлогыг алдагдуулахгүй, нөгөө талдаа тамхины үнийг хэт бууруулахгүй тул энэ бодлогыг дэмжиж байгаа. Нэг асуудал байгаа нь хамрын тамхийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай заалтыг хасаагүй атлаа гаалийн татварын оронд онцгой албан татвар оруулаад ирэхээр хуулийн зөрчил бий болчихож байгаа юм.
1. Үүнийг тайлбарлаад өгөөч?
2. Хосолсон онцгой албан татварыг нэг талдаа тоо ширхэгт нь, нөгөө талдаа үнийн дүнд нь ноогдуулахыг тусгасан. Гаалийн татварыг хөрвүүлэхдээ аль нэгээр нь явж болохгүй байна уу? Хослуулж байж дүн нь таараад байгаа юм уу?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн









