Байр суурь3 мин унших
Б.Жаргалан: Нийгмийн эрүүл мэндийн бодлого тодорхойлох түвшинд манайд дотоодын судалгаа, мэдээллийн дата маш ховор байна!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь3 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Тамхины хяналтын тухай хууль бол тамхидалтын хувь хэмжээг бууруулах нийгмийн эрүүл мэндийн бодлогын маш чухал салшгүй хэсэг гэж үзэж байгаа. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд өсвөр насныхны дунд тамхидалт нэмэгдэж байгаа. Ялангуяа шинэ төрлийн электрон тамхины хэрэглээ маш ихээр нэмэгдэж байгаа гэж яригддаг. Хууль санаачлагчдын танилцуулга дээр насанд хүрээгүй хүүхдүүдийн 4-ний 1 нь ямар нэгэн төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн тоо баримтууд дурдагдсан. Энэ бол маш их санаа зовоосон асуудал.
Манай мэргэжлийн байгууллагууд өөрсдөө тодорхой өндөр жишээн дээр хийсэн тамхидалттай холбоотой ямар сегментийн бүлэг хүмүүс тамхинд илүү ихээр орж байна, цаашид орох эрсдэлтэй байна, хүүхдүүдийн дунд ямар арга замаар тархаж байна, хэрэглэгчийн зан төлөвтэй холбоотой далайцтай судалгаа хийж байгаа туршлага байна уу? Зан төлвийг судлах асуудлыг хэн хариуцах вэ?
Мэдээж нийгмийн эрүүл мэндийн бодлогын хүрээнд тамхидалтыг бууруулахтай холбоотой бодлогын олон арга хэрэгслүүд байна. Яаж хүртээмжийг бууруулах, ялангуяа хүүхэд, өсвөр насныхнаас хол байлгах уу гэдэг асуудал яригдаж байна. Татварын асуудал зайлшгүй орж ирнэ. Эдийн засгийн хөшүүрэгтэй холбоотой чухал асуудал. Нэгэнт татварын асуудал яригдсан учраас тодорхой хэдэн тоо баримт асууя гэж бодож байна.
Тамхины зах зээлийн багтаамж нь хэдэн төгрөгтэй тэнцэх вэ? Тамхины татварт хэдэн төгрөг төвлөрдөг вэ? Татвар нэмэгдүүлснээр 2026 онд нэмэлтээр хэдэн төгрөг төвлөрөх вэ? ямар тооцоонууд байна вэ? Тамхины импорт тусгай зөвшөөрлөөр олгогддог гэж ойлгож байгаа. Тамхи импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо хэд байдаг вэ? Эдгээрээс зах зээл дээр илт давамгай байдлаар тамхи импортолж буй ААН-үүдийн мэдээллийг хэлж өгнө үү?
Тамхины импортлогчид тодорхой үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Тэдний мэдээлэл, зах зээл эзлэх хувь хэмжээний мэдээлэл нээлттэй байх ёстой. Энэ талаар хуульд туссан, хууль санаачлагчдын ямар мэдээллүүд туссан бэ? Эрүүл мэндийг дэмжих сан ороод ирж байна. Сангийн зарцуулалт анхаарал татаж байна. Сангийн зарцуулалтын хувьд спорт цогцолбор гэх мэт улсын төсвөөр хийгдэх ёстой зүйлс тусгагджээ. Үүний үндэслэлийг тайлбарлаж өгнө үү!
Түүний асуултад УИХ-ын гишүүн, хууль санаачлагч О.Номинчимэг хариуллаа.
2024 онд 90-ээд сая долларын бүтээгдэхүүн манай улсад орж ирсэн. 3,5 тэрбум ширхэг янжуур, 8,2 сая ширхэг электрон тамхи. Гааль дээр мэдүүлж байгаа үнийн дүн, зах зээл дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүнийг харахад 100 хувийн ашгийн марж тавьж явдаг бүтээгдэхүүн.
Нийтдээ 700 тэрбум төгрөгийн зах зээл байна гэж харж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо олон юм шиг боловч зах зээл нь олигопол. Янжуурын хувьд зах зээлийн 90 хувийг Волтам ХХК. "Japan Tobacco" брэндийг оруулж ирдэг.
Нөгөөх нь “Алтангадас” гэдэг компани солонгосын KTNG компанийн тамхинуудыг оруулж ирдэг. Электрон тамхины зах зээлийн 75 хувийг “Электроник Гажет” компани дангаараа эзэмшдэг. Энэ нь хятадын Шенжений 10 компаниас бүтээгдэхүүнээ оруулж ирдэг.
Энэ бол төгс бус өрсөлдөөнтэй төвлөрсөн зах зээл. Тийм ч учраас зах зээлийнхээ нэгдэл хуваагдлыг үгсэн хуйвалдаж хамгаалж байдаг учраас тамхины хуулин дээр нөлөө үзүүлэх гэж оролддог бүлэг хүмүүс гэж харж байгаа.