Байр суурь2 мин унших
Б.Жаргалан: Евроазийн хэлэлцээрийг байгуулахдаа Засгийн газар маш хайнга хандсан!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Евроазийн хэлэлцээрийг байгуулахдаа ЗГ-ын зүгээс маш хайнга хандсан нь яг тамхины асуудал дээр илрээд байгаа юм. Казахстан гэдэг улс орноос манай импортын тодорхой хувь нь тамхин бүтээгдэхүүн дээр байгаа нөхцөлд хариуцлагагүй байдлаар хэлэлцээрийн хүрээнд импортын татвар тэглэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний жагсаалт оруулсан нь хариуцлагагүй явдал. Сүүлийн үед манай ЗГ-аас орж ирж байгаа хуулийн төслүүд, дэвшүүлж байгаа. хөтөлбөрүүд дээр хариуцлагагүй алдаанууд маш гарч байна. Төр чинь данхайгаад, төрийн захиргааны албан хаагчдын тоо олшроод л байдаг. Энэ хэрээрээ УИХ-д орж ирж байгаа бичиг баримтууд боловсруулалтын түвшинд аятайхан орж ирмээр байх юм. Цаашдаа ЗГ боловсруулж буй бичиг баримтууд дээрээ анхаармаар байна. Евроазийн хэлэлцээрт тамхин бүтээгдэхүүнийг чөлөөлөгдөж байгаа барааны нэр төрөлд оруулсан субъектүүдийг олж тогтоогоод, хариуцлага тооцох ёстой. Манай онцгой албан татвар 2 горимтой болж байгаа. Гаалийн албан татварынхаа 30%-ийг нөхөхийн тулд үнийн дүнгээс 30%-ийн онцгой албан татвар ноогдуулаад, тэгээд дараа нэгж бүтээгдэхүүн дээрээ Тамхины хяналтын тухай хуульд дагалдсан хуулийн дагуу нэгж бүтээгдэхүүн дээрээ онцгой албан татвар ноогдуулах дэглэмтэй болж байгаа. Евроазийн хэлэлцээрийн хүрээнд хариуцсан эздүүдтэй ЗГ хариуцлага тооцооч ээ!