Үйл явдал1 мин унших

Ялалтын баярын мэнд хүргэе!

Ялалтын баярын мэнд хүргэе!

Өнөөдөр хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээсэн Нацист фашизмыг ялсан Ялалтын баярын өдөр.

Энэ ялалт бол зөвхөн нэг улсын биш, фашизмын эсрэг нэгдсэн дэлхийн ард түмний хамтын тэмцлийн үр дүн байсан юм.

Монгол Улс тухайн цаг үед хүн ам цөөн, эдийн засгийн боломж хязгаарлагдмал байсан ч Зөвлөлт Холбоот Улсыг анхнаас нь тууштай дэмжиж, морь, ноос, хүнс, дулаан хувцас, эд материалын асар их тусламж үзүүлж, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх эскадриль байгуулан фронтод илгээж байсан түүхтэй.

Мөн 1945 онд Монгол, Зөвлөлтийн хамтарсан цэрэг Японы милитаризмын эсрэг чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн оролцож, дэлхийн энх тайвны төлөө бодит хувь нэмэр оруулсан билээ.

Миний өвөө ч мөн энэ дайнд оролцож явсан фронтын дайчин хүн байлаа.

Тиймээс Ялалтын баяр бол миний хувьд зөвхөн түүхэн ой төдий биш, гэр бүлийн минь бахархал, эх оронч үзлийн амьд дурсамж юм.

Өнөөдөр бид ялалтын үнэ цэнийг зөвхөн өнгөрсөн түүхээр бус, энх тайвны үнэ цэнийг ойлгож, дайн дахин хэзээ ч давтагдах ёсгүйг санан дурсах учиртай.

Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмний эв нэгдэл, энх тайвны төлөө амь биеэ зориулсан ахмад дайчид, фронтын ар талын хөдөлмөрчдөдөө гүн хүндэтгэл илэрхийлье.

Ялалтын баярын мэнд хүргэе!

Түүх, уламжлалХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009