Үйл явдал1 мин унших

ХХНББХ: Цусны донорын хуульд оруулж буй зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдлээ

ХХНББХ: Цусны донорын хуульд оруулж буй зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдлээ

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2026.05.12/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй дөрвөн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Ажлын хэсэг уг саналуудыг гүйцээн боловсруулсан байна.

Гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Энэ үеэр цусны донорын үйлсийг сурталчлах, урамшуулах, дэмжлэг үзүүлэх тухай төслийн 19 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг асуулт асууж, хариулт авав.

Салбарын шинэчлэлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012