Үйл явдал1 мин унших
“BE ENGINEER” Орхон аймагт ажиллаа

Гурав дахь жилдээ хэрэгжиж буй "BE ENGINEER" хөтөлбөрийн ахлах ангийн сурагчидад мэдээлэл хүргэх өдөрлөг Эрдэнэт хотоос эхэллээ.

Хойд бүсийн хөгжлийн төв, “Эрдэнэс ҮТП” ХХК, Эрдэнэт цогцолбор Их сургууль, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн ажлын алба хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөр Орхон, Булган, Хөвсгөл аймгийн инженер болох хүсэлтэй хүүхдүүдтэй уулзаж "МАРГААШИЙГ БҮТЭЭХ МЭРГЭЖИЛ" сэдвээр уулзалт, ярилцлага зохион байгуулж байна.
Эрдэнэт хотноо эхэлсэн энэхүү уулзалт өнөөдөр Коосэн хөтөлбөрийн оюутнуудтай уулзлаа.
"BE ENGINEER" хөтөлбөртэй энэ удаа
- МУИС- Монгол Улсын Их сургууль
- ШУТИС - Шинжлэх ухаан технологийн их сургууль
- GMIT - Монгол германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль
- NMIT - Шинэ Монгол технологийн их сургууль
- "Эрдэнэт цогцолбор" их сургуулиудын эрдэмтэн багш нар хамтран ажиллаж байна.
Уулзалт:
-Булган (Булган) - 05 сарын 12-нд 14:00 цагт
-Хөвсгөл (Мөрөн) - 05 сарын 13-нд 14:00 цагт болно.



