Байр суурь2 мин унших
Ж.Галбадрах: Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд Боловролын салбарыг Тэргүүлэх чиглэлээс хассан байна!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2026.05.12/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах дараах байр суурийг илэрхийлсэн юм.
2029 он хүртэлх 3 жилийн төлөвлөгөөгөө гаргаж байна. 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд Боловсролын салбарыг дурдаагүй байгаа нь ямар үндэслэлтэй вэ? Хүний хөгжил үргэлж тэргүүн эгнээнд, тэргүүлэх салбар байсаар ирсэн.
Ж.Энхбаяр сайд боловсрол, эрүүл мэндийн салбаруудад хөрөнгө оруулалт их хийсэн гэлээ. Энэ бол зөрүүтэй ойлголт. Боловсролын салбарт сүүлийн 2 жилд оруулсан хөрөнгө оруулалтыг 2027 оныхтой харьцуулсан тоо хэлэхийг хүсэж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын тоо өндөр.
Гагцхүү улсын төсвөөс оруулсан нь хэр байгааг тодруулъя. 2027 оны төлөвлөгөөнд тусгасан хөрөнгө оруулалтууд эрэмбэ дараалал нь алдагдсан гэж харахаар байна лээ.
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд ДНБ-ий өсөлтийг 5,8-6,3 хэмээн тогтвортой өссөөр байхаар тусгажээ. Тэгвэл нэг хүнд ногдох ДНБ-ийг бодитоор өсгөхийн тулд Эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх ёстой. Бүтээмжийг нэмэгдүүлж, өсөлтийг иргэдэд тэгш хүртээх ёстой. Энэ чиглэлд ямар арга хэмжээнүүд тусгагдсан бэ?
Эдийн засгийн өсөлтийг хангахад уул уурхайг түшиглэх нь эрсдэл дагуулахыг бид мэднэ. Мөн импортын бүтээгдэхүүний үнэ савлагаатай үед бид яаж төрөлжүүлэх вэ?
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрөлгүй болгосон зарим үйл ажиллагаанд стандарт хангаж буй эсэхийг хэрхэн тогтоох вэ?