Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.13/, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Ж.Батжаргал, Б.Бейсен С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нарын 12 гишүүнээс уг хуулийн төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ энэ үеэр онцолж байлаа.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Уг хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурал дараах зургаан төрлийн арга хэрэгслийн дагуу асуулт, асуулга, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх, төсвийн хяналт, хяналтын сонсгол, хянан шалгах түр хороо хууль хэрэгжүүлж буй Засгийн газар болон төрийн байгууллагын үйл ажиллагааг хянан шалгах Улсын Их Хурлын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах зорилгоор уг нэмэлт, өөрчлөлтийг өргөн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын цаглавар батлах хуулийн зохицуулалтыг сайжруулсан. Байнгын, дэд хороо хянан шалгах ажлын хэсэг байгуулах тогтоолын хавсралтаараа тухайн ажлын хэсэг юуг, хэзээ, хэрхэн хянан шалгахыг тодорхой заахаар тусгасан нь бусад байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй, парламентын хяналт үр дүнтэй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мөн Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эсхүл хүчингүй болгох, хэрэгжилтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох гэсэн үр дүнд хүрнэ гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Түүнчлэн хууль, тогтоолын хэрэгжилтийг хянах Улсын Их Хурлын үйл ажиллагааг үр дүнтэй болгох, хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг илүү чанартай, үр дүнтэй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.






