Үйл явдал1 мин унших

"Албаны нууц" гэдэг ойлголтыг халж, 882 мэдээллийг ил тод болгоно

"Албаны нууц" гэдэг ойлголтыг халж, 882 мэдээллийг ил тод болгоно

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2026.06.09/-ний хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүллээ.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:

"Өмнө нь хуульд "Албаны нууц" гэдэг шалгуурыг тодорхой зааж өгөөгүйгээс болж төрийн байгууллагууд мэдээллээ хэт өргөн хүрээнд нууцлах, иргэдийн мэдэх эрхийг хязгаарлах эрсдэл байсаар ирсэн.

Иймд хуулийн шинэчлэлээр “албаны нууц” гэсэн зохицуулалтыг хасаж, зөвхөн төрийн нууцтай холбоотой харилцааг хуулиар тодорхой болгохоор тусгаж байна.

Ингэснээр албаны нууцад хамаарч байсан 882 мэдээлэл ил болж, төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын мэдээлэл иргэдэд нээлттэй болно.

Мөн төрийн нууцын жагсаалтыг Засгийн газрын түвшинд бус, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн баталдаг болох зохицуулалт тусгагдаж байна.

Харин төрийн нууцад хамаарахгүй мэдээлэл иргэдэд нээлттэй байх нь авлига, хүнд суртлыг бууруулж, төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх үндэс юм" гэв.

хуулийн төслийн хэлэлцүүлэгХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025