Үйл явдал1 мин унших
“Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Өнөөдөр Монголын уламжлалт анагаах ухааны эрдэмтэн, судлаачдын зөвлөгөөнд оролцож, салбарын эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүдтэй уламжлалт анагаах ухааны өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлого, цаашдын зорилтын талаар санал солилцлоо.

Монголын уламжлалт анагаах ухаан бол олон зууны туршид өвлөгдөн ирсэн үндэсний үнэт өв, хүн ба байгалийн зохицлыг эрхэмлэсэн мэдлэгийн томоохон сан билээ. Энэхүү өв уламжлалыг орчин үеийн шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан судалгаа, инновацтай уялдуулан хөгжүүлэх нь өнөө цагийн чухал зорилтын нэг юм.
Зөвлөгөөний үеэр Боловсролын яам, Эрүүл мэндийн яам болон АШУҮИС “Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Цаашид уламжлалт анагаах ухааны эрх зүйн орчин, сургалт, хүний нөөц, эрдэм шинжилгээ, инновац, эмийн үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлж, үндэсний өв соёлоо орчин үеийн хөгжилтэй уялдуулан шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллах болно.

Эх сурвалж:
Эрүүл мэндийн яам
