Үйл явдал1 мин унших
Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиевийг хүлээн авч уулзлаа

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиевийг өнөөдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын нүүдлийн соёлд тулгуурлан соёл, урлагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, энэ хүрээнд соёл, түүхийн сэдэвт эрдэм шинжилгээний хурал, наадам болон урлагийн арга хэмжээг харилцан зохион байгуулах асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн энэ онд Бишкек хотноо зохион байгуулагдах “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-д Монголын баг, тамирчдыг оролцуулах талаар хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Айбек Молдогазиев Монгол Улстай аялал жуулчлал, кино урлаг, спортын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал дэвшүүлж, Сайд Ж.Алдаржавхлан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

