Үйл явдал1 мин унших
Оюу толгойн экспортын борлуулалтын орлого 100% Монгол банк болон Монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкаар дамжих ёстой!

УИХ-ын 102 дугаар тогтоолд маш ойлгомжтой заасан байгаа Оюутолгойгоор явж буй экспортын борлуулалтын орлого 100% Монгол банк болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкаар дамжих ёстой гэж тогтоол дээр чиглэл өгсөн.
Яг өнөөдрийн байдлаар бол Монгол банкны Ерөнхийлөгчийн хэлснээр ОТ-н экспортын борлуулалтын орлогын ойролцоогоор 57 орчим хувь нь валютын арилжаагаар дамжиж байгаа юм байна. Энэ 57%-ийг бид нар 100% хүргэх ёстой. Энэ бол өөрөө УИХ-аас өгсөн чиглэл байгаа юм.
102 дугаар тогтоолыг хэрэгжих хүрээнд Оюутолгойн борлуулалтын орлого 2026 ондоо түүхэн хэмжээнд хүрэх нь . Энэ валютын урсгал бүгдээрээ Монгол Улсаар явж байж,Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөөгөө авчрах боломжтой юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

