Онцлох мэдээ1 мин унших
Уулзалтаар боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

БНСУ-ын Incheon Global Campus (IGC)-ийн Гүйцэтгэх захирал Бён Жү Ён, SUNY Korea, George Mason University Korea, Ghent University Global Campus-ийн төлөөлөгчид болон On Happy NGO-ийн тэргүүн Бэ Ин Шиг-тэй уулзаж боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монголын оюутан, залуусын олон улсын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мөн боловсролын салбарт хиймэл оюун ухаанд суурилсан багшийн сургалтыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар ярилцав.


Боловсрол бол хөгжлийн суурь. Ялангуяа орон нутаг болон улсын сургуулийн авьяаслаг хүүхдүүдэд олон улсын боловсролын боломжийг тэгш хүргэх чиглэлд хамтран ажиллах нь чухал гэдэгт талууд санал нэгдэж, уулзалт амжилттай өндөрлөв.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
