#Ажлын хэсэг1 мин унших

Электрон тамхины зохицуулалтыг хуульчлах "Тамхины хяналтын тухай" хуулийн төсөлд саналаа өгнө үү!

Электрон тамхины зохицуулалтыг хуульчлах "Тамхины хяналтын тухай" хуулийн төсөлд саналаа өгнө үү!

Сүүлийн жилүүдэд тамхи, электрон тамхи, вэйпийн хэрэглээний нас залуужиж, хүүхэд, өсвөр үеийнхний дунд хэрэглээ нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн эрүүл мэнд, гэр бүлийн орчин, боловсролын байгууллагын аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэндийн асуудалд бодитой анхаарах шаардлага үүсээд байна.

Иймд “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд иргэд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эмч мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын санал, оролцоог нээлттэйгээр авч байна.

Та дараах асуудлаар саналаа өгч болно:

▪️ Хүүхэд, өсвөр үеийн хэрэглээ

▪️ Худалдаа, сурталчилгаа, хязгаарлалт

▪️ Сургууль орчмын нөхцөл байдал

▪️ Эрүүл мэндэд үзүүлж буй нөлөө

▪️ Хууль, хяналтын хэрэгжилт

▪️ Шийдвэрлэх шаардлагатай бусад асуудал

Таны санал хуульд тусах боломжтой!

Саналаа:

  • Коммент хэсэгт
  • Messenger-ээр
  • И-мэйлээр
  • D-Parliament сайтаад хуулийн төсөлд энд дарж саналаа өгөх
  • Электрон тамхины зохицуулалтыг хуульчлах "Тамхины хяналтын тухай" хуулийн төсөлд саналаа өгнө үү!

Электрон тамхиХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025