#Тойрог1 мин унших
Үндэсний бөхийн ховор сонин гайхалтай бүтээлүүдийг нутагтаа авч ирлээ

Улсын тайлбарлагч, бөх сонирхогч С.Давааням хэмээх энэ залуу Завхан аймгийн уугуул, сүүлийн 20 жилийн турш сэтгэл зүрхээ зориулан цуглуулсан үндэсний бөхийн тухай 700 гаруй номтой юм.
Энэ цуглуулгад монгол бөхийн түүх, хүчит аваргуудын алдар замнал, судалгаа шинжилгээний бүтээлүүдээс эхлээд хаана ч олдохооргүй ховор нандин номууд хүртэл багтсан нь үнэхээр үнэ цэнтэй оюуны өв юм.
Эдгээр ном бүтээлийг Өмнөговь аймагтаа авч ирэх хүсэл зорилгоо өнөөдөр биелүүлсэндээ маш их баяртай байна!
Монгол бөхийн түүхэнд хэвлэгдэн гарсан эрт дээр үеэс авахуулаад эдүгээг хүртэлх гайхалтай номын цуглуулгыг Улсын тайлбарлагч С.Даваанямаас авч, өнөөдөр Өмнөговь аймгийнхаа номын санд хүлээлгэн өглөө.
"Үндэсний бөхийн номын булан”-тай болгох саналаа мөн хэллээ.
Үеийн үед өвлөгдөх түүх,
үндэсний ой санамж,
Монгол ахуй, бахархлын дархлаа болсон ийм нандин цуглуулгыг нутаг орондоо авчирч, олон нийтэд нээлттэй болгож буй нь өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй утга учиртай үйлс гэж бодож байна. Эдгээр бүтээлүүдийг шимтэн уншиж, үндэсний бөхөөрөө бахархаж, өв соёлоо дээдэлсэн, эр бяртай, ухаан тэнүүн олон сайхан хүчит бөхчүүд Өмнөговь нутгаас минь төрөн гарах болтугай.


