Байр суурь1 мин унших
С.Эрдэнэболд: Парламентын гаргаж буй шийдвэр гаргалт хүн төвтэй байх 5 шалгуур гаргачихсан. Энэ шалгуураар төсөв, хөгжлийн хөтөлбөр дээрээ хэмжүүр тавьмаар байна!
УИХ-ын чуулганы /2026,05,29/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Үндэсний аюулгүй байдал гэдэг чинь хүний аюулгүй байдал. Хүний аюулгүй байдал гэдэг чинь хүүхдийн аюулгүй байдлаас ч гэсэн эхэлж байгаа. Тийм учраас хөгжлийн хөтөлбөрт Баянчандмань сум зэрэг нийтдээ 16 сум дээр гүүрэн гарц тавих шаардлагатай байгаагийн эхнийхийг нь оруулж байгаа юм. Энэ нь орон нутгийн шинж чанартай тойргоо усалж байгаа зүйл гэж ингэж гуйвуулаад байж болохгүй. Үндэсний аюулгүй байдалд төсөв маань нийцэж байгаа, үзэл баримтлалд төсөв маань нийцэж байгаа хөгжлийн хөтөлбөрүүдэд маань нийцэж байгаа эсэх дээршалгуур тогтоох тухай асуудал байгаа юм. Сурон скүүтэртэй холбоотой замын хууль ч яг ийм. Ер нь бид зүй бусын стандарт байхгүйгээс, төр стандартаа хангаагүйгээс үүдэж иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа зүйлийг бууруулах зүйлийг л бид нар анхан шатанд нь хийж хөрөнгө оруулалт руу оруулах ёстой болчхоод байгаа юм. Монгол Улсад парламентын гаргаж байгаа шийдвэр гаргалт нь 2024 оны 11 сарын 28-ны шийдвэрээр хүн төвтэй байх 5 шалгуурыг гаргачихсан. Энэ шалгуураараа төсөв дээр, хөгжлийн хөтөлбөр дээрээ хэмжүүр тавиад шийдвэрүүд гаргадаг болмоор байна.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
