Үйл явдал1 мин унших
“Сонгинохайрхан лиг 2026” сагсан бөмбөгийн бүх оддын тоглолтод оролцлоо

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Энэ жилийн Бүх оддын тоглолтод Сонгинохайрхан дүүргээс төрөн гарсан улс төр, урлаг, спорт, соёлын салбарын нэр хүндтэй эрхмүүд оролцож, нөхөрсөгөөр өрсөлдсөн юм.
Сонгинохайрхан дүүргийн уугуул залуус ТББ-аас зохион байгуулж буй сагсан бөмбөгийн лиг 2026 оны хоёрдугаар сард эхэлсэн бөгөөд өнөөдрийн бүх оддын тоглолтод жүжигчин Баярхүү, Билгүүн, Ууганбаяр, Mongol Bro зэрэг залуучуудын төлөөлөл, НИТХ-ын төлөөлөгчид болон Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Сонгинохайрхан дүүргийн лиг нь зөвхөн өрсөлдөөнт тэмцээн байгаад зогсохгүй залуусыг спортоор дамжуулан нэгтгэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, авьяаслаг тамирчдыг нээн илрүүлэх чухал арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой.

