Үйл явдал1 мин унших

Салбарын сайд Улсын филармонид ажиллаж, өмчлөл болон статусын шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо

Салбарын сайд Улсын филармонид ажиллаж, өмчлөл болон статусын шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Улсын филармонид ажиллах үеэр Улсын филармонийн удирдлага, албан хаагчид олон жил түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой өмчлөлийн асуудал, хүний нөөцийн хүрэлцээ дутмаг, уран бүтээлчдийн ажиллах орчин, бэлтгэл хийх өрөөний нөхцөл зэрэг тулгамдсан асуудлыг танилцуулсан юм.

Салбарын сайд Улсын филармонид ажиллаж, өмчлөл болон статусын шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо

Эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд салбарын сайд Ж.Алдаржавхлан мэргэжлийн урлагийн байгууллагын статусыг ахиулж "Үндэсний" хэмжээнд хүргэн шинэчлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, байрны өмчлөл болон засварын санхүүжилтийг шийдвэрлэх, түүнчлэн хүний нөөцийн дутагдлыг нөхөх чиглэлээр яаралтай судалгаа хийж, гарц шийдэл боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Салбарын сайд Улсын филармонид ажиллаж, өмчлөл болон статусын шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо

Монгол Улсад мэргэжлийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн Улсын филармони нь 1972 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар тус байгууллага нь Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, “Баянмонгол” биг бэнд гэсэн үндсэн гурван бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, сонгодог, үндэсний болон орчин үеийн жааз хөгжмийн урлагийг нэгэн дээвэр дор зангидаж байгаагаараа онцлог юм.

Урлагийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020
  3. 2019
  4. 2018