1 мин унших

ХОВОР ТӨРЛИЙН ЗЭВЭГ ЗАГАСЫГ ҮРЖҮҮЛЭХ, ХАМГААЛАХ ЗОРИЛГОТОЙ “BABY SHARK” ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА

ХОВОР ТӨРЛИЙН ЗЭВЭГ ЗАГАСЫГ ҮРЖҮҮЛЭХ, ХАМГААЛАХ ЗОРИЛГОТОЙ “BABY SHARK” ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА

JCI Чэйрмэн салбар байгууллагын санаачилгаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Орхон болон Улиастай голын эхэнд нутагшсан ховор төрлийн зэвэг загасыг үржүүлэх, хамгаалах зорилготой “Baby Shark” төсөлтэй танилцлаа.

Монгол орны гол мөрөн, цэнгэг усны экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалах нь өнөөдрийн бидний хариуцлага, ирээдүй хойч үедээ үлдээх үнэт өв билээ. Энэ утгаараа Орхон, Улиастай голын эхэнд нутагшсан ховор төрлийн зэвэг загасыг үржүүлэх, эх голд нь нутагшуулах энэхүү төсөл нь байгаль хамгааллын бодит, үр дүнтэй санаачилга болж байна.

Уг төслийг 2024 онд санаачлан эхлүүлж, төслийн хүрээнд загас үржүүлэгч судлаачдын байр, лаборатори, ажилчдын байрыг байгуулан, байгалийн мэт орчныг бүрдүүлжээ. Цаашид судалгаа шинжилгээ, загас үржүүлгийн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, загасчлал сонирхогчид болон байгаль хамгаалалд хувь нэмэр оруулах хүсэлтэй иргэдэд төслийн үйл ажиллагаатай танилцах боломж нээлттэй болох юм.

Төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага, иргэний нийгэм хамтран ажиллавал байгаль хамгааллын чиглэлээр бодит үр дүн гаргаж болдгийг энэхүү төсөл тод харуулж байна.

Эх орныхоо гол мөрөн, усны нөөц, амьд байгалиа хайрлан хамгаалах энэхүү сайхан санаачилгыг эхлүүлж, хэрэгжүүлж буй JCI байгууллага болон нийт хамтрагч, дэмжигч байгууллагуудад талархал илэрхийлье.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2010