Байр суурь2 мин унших
О.Батнайрамдал: “Онтрэ”-гийн хэлэлцээр явагдаж байгаа тул бид Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэх явцдаа зэсийн АМНАТ-ийг хөндөж болохгүй.
УИХ-ын ЭЗБХ-ны /2026.06.10/-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.
Ашигт малтмалын тухай хууль олон жил өөрчлөгдөөгүй, шинэчлэл орох шаардлагатай гэдэгтэй 100% санал нэгдэж байгаа. Миний санаа зовоод байгаа зүйл зөвхөн зэсийн Амнатыг Онтрэгийн хэлцлийн үеэр хөндөх нь асуудалтай байна гэж хэлж байгаа.Үүнийг олон нийт харж байгаа, иймээс энэ асуудлыг ойлгомжтой болгох хэрэгтэй. Өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар орж танилцуулсан. Бүлэг шийдэл гаргасан нэг зүйл бол зэсийн амнатыг Онтрэгийн хэлцэл дуустал хөндөхгүй. Энэ зарчмаар
Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдээд цаашдаа явна гэж. Үүнийг олон нийтдээ ойлгомжтой болгох хэрэгтэй. Яагаад гэхлээр энэ үр дагавар нь бол бусад 20 төслөө нийлүүлээд тэд нараас 10 дахин үржсэнтэй том хэмжээний хэлцэл Онтрэй өөрөө дангаараа. Удахгүй 2-3 жилийн дараа дэлхийн гуравдагч том зэсийн олборлогч болох ОТ-н геологийн нөөцийн 30% нь Онтрэй дээр байгаад байна.
Дээрээс нь Онтрэ алтны маш өндөр агууламжтай Онтраэгийн Тэзүээр аваад үзэх юм бол нэг тонн алт олборлох нийт зардал нь хөрөнгө оруулалтдаа ороод өртөг нь 3 мянган доллар. Өнөөдөр үнэ 14 мянган доллар байгаа. Ер нь бол алтаар хамаг зардлаа хаагаад цэвэр зэс нь тэр чигээрээ ашиг болж үлдээх ийм л төсөл. Иймээс Онтрэгийн хэлцэл ач холбогдл, үр дагаврын хувьд хэдэн их наяд, тэрбумаар яригдах юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

