Үйл явдал1 мин унших
Европ дахь монголчуудын "Yes Mongolia" наадамд оролцлоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Австри Улсын Вена хотноо 2026 оны 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Европ дахь Монголчуудын спортын анхдугаар наадамд оролцож, эх орноосоо алс хол амьдарч буй элэг нэгт Монголчуудтайгаа уулзлаа.
Европын 9 улсын 39 багийн 350 гаруй тамирчин оролцож, 1000 орчим Монголчууд нэг дор чуулсан энэхүү наадам нь гадаад дахь Монголчуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа, өв соёлоо хадгалан түгээх чухал арга хэмжээ боллоо.
Наадмын хүрээнд шагайн харваа, сагсан бөмбөг, волейболын төрлөөр тэмцээн зохион байгуулагдаж, ялангуяа үндэсний спорт болох шагайн харвааг хилийн чанадад сурталчлан таниулсан нь онцлог байв.
Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулсан “YES Mongolia” ТББ-ын хамт олон болон оролцсон нийт Монголчууддаа талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.


