Үйл явдал1 мин унших
Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулын газарт зочиллоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсоныхоо дараа Чикаго хотод ажиллаж, Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулын газарт зочиллоо.

Ерөнхийлөгч Консулын газрын ажилтнуудад иргэдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг дээдэлж, эх хэл, түүх, соёл, уламжлалаа сурталчлан таниулах, Монгол Улсад хөрөнгө оруулалт татах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.
Чикаго дахь Консулын газар нь 2022 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш АНУ-ын Дундад Өрнөдийн 15 мужид оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж, өнөөдрийг хүртэл 6,000 гаруй иргэнд төрийн үйлчилгээ хүргээд байна.
Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх, Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хилийн чанадад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газруудын үүрэг, оролцоо чухал юм.
