Үйл явдал1 мин унших
Тайланд улсад зорчих монгол улсын иргэдийн анхааралд!

Эх сурвалж:
Гадаад харилцааны яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Гадаад харилцааны яамХарин Тайландын Засгийн газар гадаадын иргэдэд визийн чөлөөлөлт үзүүлэх журмаа шинэчлэн дээрх 60 хоногийн зохицуулалтыг 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Иймд тус улс руу аялахаар төлөвлөж буй иргэд 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой болохыг анхаарч, аяллаа зохицуулахыг анхааруулж байна. Аялж, жуулчлахаас бусад зорилгоор Тайландад зорчих тохиолдолд холбогдох ангиллын визийг урьдчилан авахыг мөн үүгээр сануулж байна.
Жич: Нэг жилд (1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд) хамгийн ихдээ хоёр (2) удаа автозамын хилийн боомтоор визгүй нэвтрэх зохицуулалтыг давхар нэвтрүүлж байгааг анхаарна уу.