Үйл явдал1 мин унших

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө

Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг иргэдэд ойр, хүртээмжтэй байршилд очиж хүргэх зорилгоор “Улсын өмгөөлөгч зөвлөж байна” арга хэмжээг санаачилж, Хууль зүйн туслалцааны төв /2026.06.09/ зохион байгууллаа.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль, эрх зүйн болон нийгмийн халамж, үйлчилгээтэй холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх арга хэмжээг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран зохион байгуулсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө

Уг арга хэмжээнд 45 иргэн хамрагдаж, үйлчлүүлсэн бөгөөд иргэд шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг нэг дороос хүргэсэнд талархаж хүлээн авчээ.

Мөн Хууль зүйн туслалцааны төвөөс иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд суурилсан “Хуульч AI” гар утасны аппликэйшнийг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд гар утсандаа татан авч ашиглах боломжтой.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009