Байр суурь1 мин унших

С.Эрдэнэболд: Мөнгө угаах асуудлыг шийдсэн зохицуулалт орж чадсан уу!

УИХ-ын чуулганы /2026.06.18/-ны өдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дараах байр суурийг илэрхийллээ.

Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулаад нэг хэдэн зарчмын зүйлийг асуумаар байна. Нэг, мөнгө угаах гэмт хэрэг гэж байгаа. Бид нар мэдэж байгаа. Эдийн засгийн харилцааг эрүүлжүүлэх гол үндэслэл шалтгаан нь татвартай холбогдон гарч ирдэг татвар төлөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах дээрээс нь мөнгө угаах асуудлууд орж ирж байгаа. Энэ харилцааг яг олон улсын жишигт нийцсэн түвшинд зохицуулалт орж ирж чадаж байна уу. Хоёр, эдийн засгийн харилцааг  улс төржүүлдэг, сонгууль болдог.

Улс төрийн өрсөлдөгчөө намнах зорилгоор аль нэгэн бизнесменүүдийн бизнесийг дансыг нь хаадаг царцаадаг. Олон нийтэд төрийн албан ёсны, институц, хууль хүчний байгууллагуудаар дамжуулж хэвлэлийн хурал мэдэгдэл гаргадаг. Тэрнээс тийшээ тэдэн төгрөг шилжсэн, мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэсэн асуудлууд гарч ирдэг. Энэ хар пи ар тархи угаах иргэдийн санаа бодлыг өөрчлөх ийм хандлагыг гаргаж, төрийн институц байгууллага, татварын байгууллагыг ашигладаг. Ийм улс төрийн зорилготой зохиомол халдлагаас хамгаалахад  энэ хууль дархлаатай байж чадаж байгаа юу.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009